Бидний тухай
Олон улсын Шри Чинмойн Марафоны Баг нь дэлхийн 20 гаруй оронд хол ойрын зайн гүйлтүүд мөн нуурын сэлэлт, триатлоны тэмцээнийг зохион байгуулдаг.
Бид 2 мил (3.2 км)-ийн гүйлтээс эхлэн дэлхийн хамгийн урт гүйлтийн гэрчилгээг авсан Өөрийгөө Хэтийдэн Давах 3,100 мил (4,988.97 км)-ийн гүйлт зэрэг хэт холын гүйлтүүдийг зохион байгуулж байна.
Бидний зохиож буй гүйлтүүд зохиогдож байгаа орондоо маш алдартай тэмцээн болж чадсан юм.
Шинэ Зеланд, Швейцарь, Их Британид зохиогддог 24 цагийн гүйлтүүд зохиогдож буй орныхоо үндэсний тэмцээн болж чадлаа. Нью-Йорк хотод болдог 6,10 хоногийн гүйлт, Австрали улсад зохиогддог триатлонууд тамирчдын дунд алдартай болсон юм.
2014 онд Монголын Шри Чинмойн Марафоны Багийн зохион байгуулдаг 12, 24 цагийн “Өөрийгөө давахуй” гүйлтийг улсын чанартай гүйлтийн тоонд бүртгэлээ.