Тэмцээний дүн (PDF Татах)
2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Өөрийгөө Ялах – Эрдэнэт Марафон” бүх нийтийн гүйлт 19 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн гүйлтийн онцлог нь олон байгууллага хамтран зохион байгуулалтад оролцсон явдал байв.
Энэ удаагийн гүйлтэд нийт 350 гаруй хүн оролцон өөрийгөө сорин хүч чадлаа дайчлан гүйлээ.
Оролцогчдын хувьд:
- 1.5 км – 10–13 насны ангилал: 129 хүүхэд
- 3 км – 14–17 насны ангилал: 114 хүүхэд
- 3 км – Эм зүйчдийн ангилал: 26 оролцогч
- 5 км-ийн ангилал: 50 оролцогч
- 21 км-ийн ангилал: 33 оролцогч
Ийнхүү хүүхэд, залуус, мэргэжлийн байгууллагын төлөөлөл болон бүх насны гүйгчид нэгэн өдөр нэгдэн, өөрийгөө ялан дийлэх замаар дотоод хүч, баяр баяслаа нээн, хүн бүрийн зүрхэнд орших хязгааргүй боломжийг мэдрэх нэгэн сайхан аяллыг хамтдаа бүтээлээ.














