Тэмцээний дүн (PDF Татах)


"ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ" ДАРХАН МАРАФОН 14 дэх удаагаа Дархан хотноо амжилттай болж өндөрлөлөө. 4 км-ын гүйлтэнд 700 орчим гүйгчид хурд хүчээ сорихын сацуу гүйхийн баясал цэнгэл, баяр хөөрийг мэдрэн нэгэн цагийг хамт туулцгаав. Хэдийгээр цаг агаар бороотой, цас шуургатай байсан ч Өөрийгөө Ялах сорил дуудлагаар хурцлагдсан 21 км-ын гүйгчид эрч хүч, тэвчээр, эр зоригийн дээдийг харуулан гүйлтээ ажралгүй дуусгав. Энэ жилийн "Өөрийгөө Ялах" Дархан марафоныг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хамтран зохион байгуулж өөрөө 4 км-ын гүйлтэнд оролцон Дархан хотын иргэдтэйгээ спортлог нэгэн өдрийг хамт өнгөрөөсөн нь онцлог байлаа.