2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Шри Чинмойн “Өөрийгөө ялах” Эрдэнэт Марафон 18 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уламжлалт тэмцээнд нийт 100 гүйгч оролцсоноос 4 км-д 83, 21 км-д 17 гүйгч хүч сорин уралдав.

Тэмцээний өглөө хур бороо орсон хэдий ч гүйгчид хүйтэн, нойтон цаг агаарыг үл ажран зорьж ирэн, гараанаас барианы зурхай хүртэл урам зоригтой, бахархалтайгаар гүйж дуусгасан нь онцлог байв.
    •    Хамгийн залуу гүйгч: А. Бундмаа, 9 настай (Эрдэнэт хотын 1 дүгээр сургууль)
    •    Хамгийн ахмад гүйгч: Ж. Одгийв, 76 настай (Шри Чинмойн марафон баг)

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Орхон аймгийн Цагдаагийн газар, “Хангарьд” спорт цогцолборын хамт олонд талархал илэрхийлье.

Мөн тэмцээнд идэвхтэй оролцсон Сэлэнгэ аймгийн 3 дугаар сургууль, Орхон аймгийн 1, 4, 5, 7, 8, 14, 20 дугаар сургуулийн сурагчид, түүнчлэн “Эрдэнэт Ультра” клуб, Хот тохижуулах газар, Ус суваг ОНӨХК, “Элит Раннерс” клуб, “Хангарьд” клуб, “Хурд Эрдэнэт” клубын хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

дэлгэрэнгүй:

"Өөрийгөө Ялах" Эрдэнэт Марафон

тэмцээний хуудсыг харах »