Шри Чинмой, Марафоны Багийг Үндэслэгч

“Хорвоо дэлхийд эрч хүч хэрэгтэй байна гэж би боддог. Гадаад ертөнцөд эрч хүч, дотоод ертөнцөд амар амгалан хэрэгтэй. Эрэлчин хүний хувьд бид амар амгаланг олохын тулд залбирч, бясалгадаг. Мөн хэрэв бид эрч хүчтэй байж чадах юм бол гадаад амьдралдаа олон зүйлийг хийх чадвартай болно. Үргэлж эрч хүчтэй байхын тулд бид эрүүл чийрэг байх хэрэгтэй бөгөөд  гүйлт эрүүл чийрэг байхад маань мэдэгдэхүйц тусална.”

~ Шри Чинмой

Шри Чинмой марафоны багаа 1977 онд байгуулсан. Түүний алсын хараа, урам зориг, зөн совин багаа дэлхийн хамгийн том хэт холын зайн гүйлтийн зохион байгуулагч болон өсөх хүртэл удирдан чиглүүлэгч хүч байлаа.

Хүн бүрийн дотор буй хязгааргүй боломжийн талаар түүний итгэл бусдад огт боломжгүй хэмээн санагдсан гүйлтүүдийг төрүүлж гаргасан юм. Үүний тод жишээ бол 1997 онд зохиогдож эхэлсэн, одоо хүртэл дэлхийн хамгийн урт гүйлт хэвээр байгаа 3,100 мил (4,998 км)-ийн Өөрийгөө Хэтийдэн Давах Гүйлт юм.