Шри Чинмойн Зуны Марафон -2021

Монгол дахь Шри Чинмойн Марафоны Багаас 2021.06.27-ны өдөр Улаанбаатар хотноо Зуны Марафон гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 20 гүйгчидийн эр-5, эм-15 оролцсоноос 2 гүйгч Дархан хотоос (Strava app ашиглан) цахимаар оролцов. Цаг агаар +33C хэмтэй халуун өдөр баылаа (чийгшил 21%, салхи 15км/цаг).  Энэ удаагийн тэмцээнд тамирчин Б.Батсүх ах эхнэр Ж.Тунгалаг, охин Б.Бямбасүрэнгийн хамт гэр бүлээрээ оролцсон нь бусаддаа урамшилтай байлаа. Зуны бүгчим халуун өдөр байсан хэдий ч зайгаа дуусгаж бариандаа орсон нийт тамирчиддаа баяр хүргэе. 
Зохион байгуулах багын бүрэлдэхүүн: Баярцэцэг (Niyojita)-ерөнхий зохицуулагч, Г.Эрдэнэцэцэг-шүүгч бүртгэл, Г.Эрдэнэсайхан-зураглаач, Постын туслагчид: Т.Болормаа, П.Батзаяа, Г.Ган-Эрдэнэ, Олонбаяр (Pratishtata), О.Жаргал (Vananiya).

дэлгэрэнгүй:

Зуны марафон

тэмцээний хуудсыг харах »