Тэмцээний дүн (PDF Татах)
Chico Marathon.En_.pdf 90.39 KB
Chico Marathon.Mn_.pdf 96.5 KB
Гүрүгийн Марафонд анх гүйсний ойд зориулан явуулдаг уламжлалт Хаврын Марафон 3 сарын 13-нд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотноо зохиогдлоо. Энэ жил улс оронд тогтоосон бүх нийтийн өндөржүүлсэн байдлын журамд нийцүүлэн цахим хэлбэрээр болон цөөн гүйгчдийн хамтарсан хэлбэрээр гүйлт болсон.
Гүйлтэнд бүтэн болон хагас марафон, мөн 4 гишүүнтэй баг гэсэн ангилалаар нийт 42 гүйгч гүйж, 4 хүүхэд бүртгэл, үйлчилгээнд зүтгэлээ зориуллаа.
Цаг агаарын хувьд салхигүй тогтуун, агаарын температур 13 хэм дулаан байсан нь энэ жилийн хамгийн дулаан өдөр байлаа.