Монгол Улсад хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Дархан хотноо “Өөрийгөө Ялах” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг Шри Чинмойны багаас санаачлан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын хэт холын зайн гүйлтийн холбооод хамтран 4-р сарын 26-д зохион байгууллаа. Тус тэмцээн нь уламжлал болон найм дахь жилдээ Дархан хотноо Дархан паркад зохиогдож байгаа улсын чанартай томоохон марафон гүйлт юм. Гүйлтийн зайн ангилал нь 3,8 км ба 21 км ээр, насны хувьд 17-оос доош, 18-49, 50-аас дээш гэсэн 3 насны ангилалаар ялагчийг шалгаруулсан.
Тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай зэрэг аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 150 гаруй гүйгчид оролцжээ. Сонирхуулахад тэмцээний хамгийн залуу оролцогч 13 настай, хамгийн ахмад гүйгч 70 настай буурал байлаа.