Монгол Улсад хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Дархан хотноо “Өөрийгөө Ялах” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг, МХАХ хамтран 5-р сарын 07-д зохион байгууллаа. Тус тэмцээн нь уламжлал болон 12 дахь жилдээ Дархан хотноо зохиогдож байгаа улсын чанартай томоохон марафон гүйлт юм.
Тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Булган, Увс зэрэг аймаг, Улаанбаатар хотоос нийт 1700 гаруй гүйгчид оролцжээ. Сонирхуулахад тэмцээний хамгийн залуу оролцогч 13 настай, хамгийн ахмад гүйгч 75 настай буурал байлаа. Аймгийн засаг дарга А.Энхболд тус марафон гүйлтийн тэмцээний 4 км-ийн зайн ангилалд өрсөлдөж 33 мин.33 сек-ээр бариандаа оржээ.