• Уралдааны замд

    Уралдааны замд

  • 4 км-ын тэргүүн гүйгч барианд

    4 км-ын тэргүүн гүйгч барианд

  • 4 км-ын эмэгтэйчүүдийн тэргүүн гүйгчид барианд

    4 км-ын эмэгтэйчүүдийн тэргүүн гүйгчид барианд

  • 21 км-ын эмэгтэйчүүдийн тэргүүн групп

    21 км-ын эмэгтэйчүүдийн тэргүүн групп

  • 21 км-ын зайн Ялагч Б.Сүрэнжав

    21 км-ын зайн Ялагч Б.Сүрэнжав

  • Шүүгчид

    Шүүгчид

  • 17 хүртэлх насны шагналт байрны тамирчид

    17 хүртэлх насны шагналт байрны тамирчид

"Өөрийгөө Ялах" Дархан Марафон 4 сарын 22-нд Дархан хотноо 13 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. 4 ба 21 км-ын зайн төрөлд болсон тус тэмцээнд Сүхбаатар, Булган, Хэнтий, Дорноговь, Орхон-Уул, Дорнод аймгийн тамирчдаас гадна Улаанбаатар хотын дүүргүүд, спорт хороо, мөн улсын шигшээгийн тамирчид ирж оролцсон нь тус тэмцээнийг ихэд өрсөлдөөнтэй, эрч  хүчтэй болголоо. Монгол орны өнцөг булан бүрээс цугласан тамирчид, гүйгч сонирхогчдын баяр болсон тус тэмцээний 21 км-ын зайн ангилалд "Хурд-Марафон" клубын тамирчин  Б.Сүрэнжав 1 цаг 9 мин 50 сек амжилтаар эрэгтэйчүүдийг тэргүүлсэн бол "Алдар" СХ-ны тамирчин Б.Мөнхзаяа 1 цаг 15 мин 24 сек амжилтаар эмэгтэйчүүдийн эхний байрыг эзэлллээ. 4 км зайд эрэгтэйчүүдийг  "Алдар" СХ-ны тамирчин Г.Энхтамир  11мин45 сек амжилтаар эхний байрыг эзэлж, М.Сэмжид 14мин 06 сек амжилтаар эмэгтэйчүүдийг тэргүүллээ. Тус тэмцээний хамгийн залуу оролцогч 9 настай, хамгийн ахмад оролцогч 73 настай байлаа.

дэлгэрэнгүй:

"Өөрийгөө Ялах" Дархан марафон

тэмцээний хуудсыг харах »