• Тэргүүн байр

    Тэргүүн байр

  • Зэвсэгт хүчний 330-р анги

    Зэвсэгт хүчний 330-р анги

  • 21км

    21км

  • Шри Чинмойн Марафон баг

    Шри Чинмойн Марафон баг

2024 оны 4 сарын 27ны Бямба гаригт Дархан хотноо Өөрийгөө Ялах Дархан Марфон 17 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Тэмцээнд 21км болон 3,8км ангиалалаар зохиогдсон бөгөөд нийт 200 гаруй тамирчид оролцлоо.

21км-ын хамгийн хурдан гүйгч нь Увс аймгийн Хөнгөн атлетикын холбооны тамирчин Спортын Мастер Н.Лувсаншарав 1:10:53 амжилтаар тэргүүн байр эзэллээ. Дэд байранд Mongolian Elite Runners клубын тамирчин С.Баатархүү 1:14:39. Гуравдугаар байранд Шунхлай Трейдийн тамирчин П.Төгөлдөр 1:16:49 амжилттай оролцлоо. Харин эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд Увс аймгийн Хурд клубын тамирчин Б.Номин-Эрдэнэ 1:19:38 хурдалсан байна. Удаах байранд мөн Увс аймгийн Хурд клубын тамирчин Б.Цэнд-Аюуш 1:30:55 амжилттай гүйж барианд орлоо. Тус зайн 50 дээш насны ангилалд 2 хүн гүйсэн нь Орхон аймгийн Хангарьд клубын тамирчин С.Ганбаатар 1:47:42 тэргүүлж, Жаргалант ирээдүй эмнэлэгийн гүйгч Х.Нямхүү 2:09:48 зайгаа дуусгаж удаах байранд орсон байна.

3,8км-ын гүйлт нь 5 насны ангилалаар зохиогдсон бөгөөд хамгийн хурдан нь 18-34 насны ангилалд Шунхлай Трейд ХХК-ын тамирчин Спортын мастер Ө.Отгонзаяа тэргүүн байранд 11:37 амжилтаар орсон бол түүний дараа 1 секундын ард Увс аймгийн Хурд клубын тамирчин Спортын дэд мастер М.Гантулга 11:38 дэд байранд оров. Харин гуравдугаар байранд тус тэмцээний хамгийн идэвхтэй оролцсон Зэвсэгт хүчний 330-р ангийн тамирчин Г.Мэндээ 13:04 амжилттай гүйлээ.

дэлгэрэнгүй:

"Өөрийгөө Ялах" Дархан марафон

тэмцээний хуудсыг харах »