Шри Чинмойн нэрэмжит “Өөрийгөө ялах” 6, 12, 24 цагийн гүйлт 19 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн тэмцээнд нийт 67 тамирчин оролцсон бөгөөд төрөл тус бүрд дараах гүйгчид хүч сорин оролцлоо:
• 6 цагийн төрөлд – 41 гүйгч
• 12 цагийн төрөлд – 14 гүйгч
• 24 цагийн төрөлд – 12 гүйгч
Онцлох зочин гүйгч:
Бямбаагийн Буджаргал – Монголын анхны 3100 миль (5000 км) туулсан холын зайн гүйгч. Тэрээр 1000 км, 1000 миль, 6 болон 10 өдрийн гүйлтийн төрлөөр Ази тивд тэргүүлж, 10 өдрийн гүйлтийн амжилтаараа дэлхийд 7 дугаарт эрэмбэлэгддэг. Өөрийн тэсвэр хатуужлаар Монгол Улсын нэрийг дэлхийд өндөрт өргөж яваа нэрт тамирчин юм.
Энэ жил 39 гүйгч анх удаа манай тэмцээнд оролцсон бөгөөд туршлагатай, өндөр зэрэглэлтэй олон тамирчин уламжлал ёсоор оролцлоо:
• ОУХМ– 3
• СМ – 1
• СДМ – 3
• I зэргийн тамирчин – 4
• II зэргийн – 3
• III зэргийн – 1
Хамгийн залуу гүйгч маань 17 настай Бишрэл, хамгийн ахмад гүйгч маань 76 настай Сумьяа байлаа. Энэ нь гүйлтэнд нас хамаагүй, харин сэтгэлийн тэнхээ л хамгийн чухал гэдгийг тод харуулсан сайхан жишээ боллоо.
Тэмцээнд зөвхөн Улаанбаатар хотоос бус, мөн:
• Сэлэнгэ, Ховд, Өвөрхангай, Дорнод, Дорноговь аймгууд,
• Дархан, Эрдэнэт хотуудаас гүйгчид ирж оролцсон нь гүйлт өргөн хүрээг хамарсан, нэгдмэл уур амьсгал бүрдүүлж чадсаны илрэл боллоо.
Идэвхтэй оролцсон клубууд, байгууллагууд:
• Шри Чинмойн марафоны баг
• Хөх Монголын Зөн соён гэгээрүүлэх төв
• Нүүдлийн аяллын зуслан
• PRunning club
• Хамтдаа гүйцгээе клуб
• Хурд Running Club
• Үндэсний Биеийн Тамирын Их Сургууль
Эцэст нь хэлэхэд, энэ бол зүгээр нэг гүйлт биш — энэ бол өөрийгөө ялах замнал.
Та бүхний алхам бүр урам зориг, итгэл найдвараар дүүрэн байх болтугай.
Нийт оролцсон бүх тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын гүйлт, замналд нь өндөр амжилт хүсье.
Өөрийгөө ялах нь — жинхэнэ ялалт билээ.