үндсэн гарчиг руу орох

MongoliaШри Чинмойн Марафоны Баг

  • Бидний тухай
  • манай тэмцээнүүд
  • дүн мэдээ

Search form

1977 онд Шри Чинмойн үндэслэн байгуулсан Марафоны баг нь тэвчээр шалгасан тэмцээнүүдийн дэлхийн хамгийн том зохион байгу
дэлгэрэнгүй унших »

Хэвлэл Мэдээлэл

Articles & TV clips

Намтар

From 2 to 3100 miles

Шри Чинмой

Marathon Team Founder

Бусад тэмцээнүүд

Дархан
Улаанбаатар
Эрдэнэт
Бүх тэмцээнийг харах »

Дэлхий даяар

Бүх жагсаалтыг харах »

сүүлийн мэдээ

9 May - Улаанбаатар
Өөрийгөө-Ялах 75 км гүйлт
дэлгэрэнгүй »

Өнгөрсөн уралдаан тэмцээнүүд

Бүх дүнг харах »

Дэлхий даяарх дүн мэдээ

Бүх жагсаалтыг харах »

Өөрийгөө Ялах 75 км гүйлт

нийтэлсэн Sarankhuu Jargal
10 Тавдугаар сар
Фото зургууд
Зургийн цомог »

Гүйлтийн Дүн:

дэлгэрэнгүй:

"Өөрийгөө Ялах" 75 км-ийн гүйлт

Related articles:
  • Өөрийгөө-Ялах 75 км гүйлт
тэмцээний хуудсыг харах »

Latest News - Нэмэлт мэдээллүүд

Өөрийгөө-Ялах 75 км гүйлт

нийтэлсэн Erdenesaikhan
9 Тавдугаар сар

Шри Чинмойн марафоны багаас зохион явуулдаг  Өөрийгөө-Ялах 75км  гүйлтийн 11 дэх  тэмцээн 5 дугаар сарын 9-ний өдөр Туул голын явган, дугуйн 1.25 км зам дээр амжилттай болж өнгөрлөө.   Тэмцээнд 6 өдрийн 2 удаагийн дэлхийн аварга, Шри Чинмойн Өөрийгөө-Ялах 10  өдрийн гүйлтийн олон удаагийн ялагч, 3100милийг 48 өдөр гүйж дуусгасан Бямбаагийн Буджаргалыг урилгаар оролцуулав. Тэмцээнийг ОУХМ Төрболд тэргүүлж,  10цагийн хугацаанд нийт 7 тамирчин 75 км-ийн зайгаа гүйцээлээ. Мөн 6 ба 10 өдрийн гүйлтийн сайн туршлагатай ОУХМ Гандолгор болон Шри Чинмойн Марафоны багийн тамирчин Баянмөнх нар амжилттай оролцов.Цаг агаар тогтуун, сэрүүвтэр гүйгчдэд тохиромжтой байв.  Хамгийн ахмад нь  Шри Чинмойн марафоны багийн тамирчин, Шри Чинмойн 6 өдрийн гүйгч, СДМ 77настай эмэгтэй Л. Сумъяа байлаа. 

дэлгэрэнгүй »

Дархан марафон 2026

нийтэлсэн Erdenesaikhan
25 Дөрөвдүгээр сар

Дархан марафон 19 дэх жилдээ 2026.04.25.нд амжилттай зохион байгуулагдлаа. 

дэлгэрэнгүй »

Эрдэнэт бүх нийтийн гүйлт 2025 - Erdenet marathon 2025

нийтэлсэн Sarankhuu Jargal
13 Есдүгээр сар

2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Шри Чинмойн “Өөрийгөө ялах” Эрдэнэт Марафон 18 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уламжлалт тэмцээнд нийт 100 гүйгч оролцсоноос 4 км-д 83, 21 км-д 17 гүйгч хүч сорин уралдав.

Тэмцээний өглөө хур бороо орсон хэдий ч гүйгчид хүйтэн, нойтон цаг агаарыг үл ажран зорьж ирэн, гараанаас барианы зурхай хүртэл урам зоригтой, бахархалтайгаар гүйж дуусгасан нь онцлог байв.
    •    Хамгийн залуу гүйгч: А. Бундмаа, 9 настай (Эрдэнэт хотын 1 дүгээр сургууль)
    •    Хамгийн ахмад гүйгч: Ж. Одгийв, 76 настай (Шри Чинмойн марафон баг)

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Орхон аймгийн Цагдаагийн газар, “Хангарьд” спорт цогцолборын хамт олонд талархал илэрхийлье.

Мөн тэмцээнд идэвхтэй оролцсон Сэлэнгэ аймгийн 3 дугаар сургууль, Орхон аймгийн 1, 4, 5, 7, 8, 14, 20 дугаар сургуулийн сурагчид, түүнчлэн “Эрдэнэт Ультра” клуб, Хот тохижуулах газар, Ус суваг ОНӨХК, “Элит Раннерс” клуб, “Хангарьд” клуб, “Хурд Эрдэнэт” клубын хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

дэлгэрэнгүй »

Шри Чинмойн нэрэмжит 6/12/24 цагийн гүйлт 2025

нийтэлсэн Sarankhuu Jargal
5 Долдугаар сар

Шри Чинмойн нэрэмжит “Өөрийгөө ялах” 6, 12, 24 цагийн гүйлт 19 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээнд нийт 67 тамирчин оролцсон бөгөөд төрөл тус бүрд дараах гүйгчид хүч сорин оролцлоо:
    •    6 цагийн төрөлд – 41 гүйгч
    •    12 цагийн төрөлд – 14 гүйгч
    •    24 цагийн төрөлд – 12 гүйгч

Онцлох зочин гүйгч:

Бямбаагийн Буджаргал – Монголын анхны 3100 миль (5000 км) туулсан холын зайн гүйгч. Тэрээр 1000 км, 1000 миль, 6 болон 10 өдрийн гүйлтийн төрлөөр Ази тивд тэргүүлж, 10 өдрийн гүйлтийн амжилтаараа дэлхийд 7 дугаарт эрэмбэлэгддэг. Өөрийн тэсвэр хатуужлаар Монгол Улсын нэрийг дэлхийд өндөрт өргөж яваа нэрт тамирчин юм.

Энэ жил 39 гүйгч анх удаа манай тэмцээнд оролцсон бөгөөд туршлагатай, өндөр зэрэглэлтэй олон тамирчин уламжлал ёсоор оролцлоо:
    •    ОУХМ– 3
    •    СМ – 1
    •    СДМ – 3
    •    I зэргийн тамирчин – 4
    •    II зэргийн – 3
    •    III зэргийн – 1


Хамгийн залуу гүйгч маань 17 настай Бишрэл, хамгийн ахмад гүйгч маань 76 настай Сумьяа байлаа. Энэ нь гүйлтэнд нас хамаагүй, харин сэтгэлийн тэнхээ л хамгийн чухал гэдгийг тод харуулсан сайхан жишээ боллоо.

Тэмцээнд зөвхөн Улаанбаатар хотоос бус, мөн:
    •    Сэлэнгэ, Ховд, Өвөрхангай, Дорнод, Дорноговь аймгууд,
    •    Дархан, Эрдэнэт хотуудаас гүйгчид ирж оролцсон нь гүйлт өргөн хүрээг хамарсан, нэгдмэл уур амьсгал бүрдүүлж чадсаны илрэл боллоо.

Идэвхтэй оролцсон клубууд, байгууллагууд:
    •    Шри Чинмойн марафоны баг
    •    Хөх Монголын Зөн соён гэгээрүүлэх төв
    •    Нүүдлийн аяллын зуслан
    •    PRunning club
    •    Хамтдаа гүйцгээе клуб
    •    Хурд Running Club
    •    Үндэсний Биеийн Тамирын Их Сургууль

Эцэст нь хэлэхэд, энэ бол зүгээр нэг гүйлт биш — энэ бол өөрийгөө ялах замнал.

Та бүхний алхам бүр урам зориг, итгэл найдвараар дүүрэн байх болтугай.
Нийт оролцсон бүх тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын гүйлт, замналд нь өндөр амжилт хүсье.

Өөрийгөө ялах нь — жинхэнэ ялалт билээ.

дэлгэрэнгүй »

Өөрийгөө Ялах Дархан Марафон

нийтэлсэн Sarankhuu Jargal
27 Дөрөвдүгээр сар
  • Тэргүүн байр
  • Зэвсэгт хүчний 330-р анги
  • 21км
  • Шри Чинмойн Марафон баг

2024 оны 4 сарын 27ны Бямба гаригт Дархан хотноо Өөрийгөө Ялах Дархан Марфон 17 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Тэмцээнд 21км болон 3,8км ангиалалаар зохиогдсон бөгөөд нийт 200 гаруй тамирчид оролцлоо.

21км-ын хамгийн хурдан гүйгч нь Увс аймгийн Хөнгөн атлетикын холбооны тамирчин Спортын Мастер Н.Лувсаншарав 1:10:53 амжилтаар тэргүүн байр эзэллээ. Дэд байранд Mongolian Elite Runners клубын тамирчин С.Баатархүү 1:14:39. Гуравдугаар байранд Шунхлай Трейдийн тамирчин П.Төгөлдөр 1:16:49 амжилттай оролцлоо. Харин эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд Увс аймгийн Хурд клубын тамирчин Б.Номин-Эрдэнэ 1:19:38 хурдалсан байна. Удаах байранд мөн Увс аймгийн Хурд клубын тамирчин Б.Цэнд-Аюуш 1:30:55 амжилттай гүйж барианд орлоо. Тус зайн 50 дээш насны ангилалд 2 хүн гүйсэн нь Орхон аймгийн Хангарьд клубын тамирчин С.Ганбаатар 1:47:42 тэргүүлж, Жаргалант ирээдүй эмнэлэгийн гүйгч Х.Нямхүү 2:09:48 зайгаа дуусгаж удаах байранд орсон байна.

3,8км-ын гүйлт нь 5 насны ангилалаар зохиогдсон бөгөөд хамгийн хурдан нь 18-34 насны ангилалд Шунхлай Трейд ХХК-ын тамирчин Спортын мастер Ө.Отгонзаяа тэргүүн байранд 11:37 амжилтаар орсон бол түүний дараа 1 секундын ард Увс аймгийн Хурд клубын тамирчин Спортын дэд мастер М.Гантулга 11:38 дэд байранд оров. Харин гуравдугаар байранд тус тэмцээний хамгийн идэвхтэй оролцсон Зэвсэгт хүчний 330-р ангийн тамирчин Г.Мэндээ 13:04 амжилттай гүйлээ.

дэлгэрэнгүй »

'Өөрийгөө Ялах' Дархан марафон

нийтэлсэн Sarankhuu Jargal
22 Дөрөвдүгээр сар
  • Уралдааны замд
  • 4 км-ын тэргүүн гүйгч барианд
  • 4 км-ын эмэгтэйчүүдийн тэргүүн гүйгчид барианд
  • 21 км-ын эмэгтэйчүүдийн тэргүүн групп
  • 21 км-ын зайн Ялагч Б.Сүрэнжав
  • Шүүгчид
  • 17 хүртэлх насны шагналт байрны тамирчид

"Өөрийгөө Ялах" Дархан Марафон 4 сарын 22-нд Дархан хотноо 13 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. 4 ба 21 км-ын зайн төрөлд болсон тус тэмцээнд Сүхбаатар, Булган, Хэнтий, Дорноговь, Орхон-Уул, Дорнод аймгийн тамирчдаас гадна Улаанбаатар хотын дүүргүүд, спорт хороо, мөн улсын шигшээгийн тамирчид ирж оролцсон нь тус тэмцээнийг ихэд өрсөлдөөнтэй, эрч  хүчтэй болголоо. Монгол орны өнцөг булан бүрээс цугласан тамирчид, гүйгч сонирхогчдын баяр болсон тус тэмцээний 21 км-ын зайн ангилалд "Хурд-Марафон" клубын тамирчин  Б.Сүрэнжав 1 цаг 9 мин 50 сек амжилтаар эрэгтэйчүүдийг тэргүүлсэн бол "Алдар" СХ-ны тамирчин Б.Мөнхзаяа 1 цаг 15 мин 24 сек амжилтаар эмэгтэйчүүдийн эхний байрыг эзэлллээ. 4 км зайд эрэгтэйчүүдийг  "Алдар" СХ-ны тамирчин Г.Энхтамир  11мин45 сек амжилтаар эхний байрыг эзэлж, М.Сэмжид 14мин 06 сек амжилтаар эмэгтэйчүүдийг тэргүүллээ. Тус тэмцээний хамгийн залуу оролцогч 9 настай, хамгийн ахмад оролцогч 73 настай байлаа.

дэлгэрэнгүй »

1700 people participate in Darkhan marathon - including the city governor!

нийтэлсэн Nirbhasa Magee Нийтлэгч »
22 Долдугаар сар

нийтлэгчийн тухай:

Nirbhasa is from Ireland. He is an enthusiastic multi-day runner, having completed four times the Sri Chinmoy Self-Transcendence 3100 Mile Race - the longest race in the world.

Since 2005, the Sri Chinmoy Marathon Team in Mongolia has been organizing a Self-Transcendence Marathon in Darkhan city, including a 4 km race and half-marathon. This race has been becoming more popular as time goes by – this year, not only runners from Darkhan city, but also runners from another 6 provinces and Ulaanbaatar, Mongolia's capital city. This year, more than 1700 runners, including the Governor of Darkhan City and many professional runners, participated. Here are some notes from Enkhmaa, one of the race organisers:

In past years we had more and more people to run the race, but we did not have much success in involving the authorities in the event. But this year, I had the chance to involve the authorities in the Darkhan Marathon. In April an international conference was held at the university where I work, and the governor attended. When I took the chance to meet him and tell him about the public marathon, he was extremely enthusiastically and, he wanted to run the race himself! He proposed a meeting in his office the next day. Knowing the diffculties in getting an appointment with the governor, I could not believe it. At one point during the meeting the governor took one paper out from a thick old file to show us. It was an award certificate for his winning a peace race back in 1985. 

Although it was cold on the race day, a lot of people, including many professional runners, came and even more people joined just to see the governor running or to run alongside him. The opening ceremony was great with the national anthem and the nice speech by the governor and other honorable guests. Then the start was overwhelming; it seemed just like a colorful range of flowers. We had 1700 runners from 35 organizations to run the 4k, 21k and full marathon, and the governor finished 4km in 33 minutes.

With the inspiration from this year’s successful event, we have ended up with higher aspiration and new ideas for the next year and agreed with the governor to bring it up to another level by involving great runners from other countries!

darkhan-marathon.jpg

 

дэлгэрэнгүй »
дэлгэрэнгүй »

more »

Latest News

үндсэн хуудас »

More in this section

үндсэн хуудас »
Өөрийгөө-Ялах 75 км гүйлт
Дархан марафон 2026

Дэлхий даяарх мэдээ

United Kingdom
SRI CHINMOY 5K - Scottish Championship 2026
Bulgaria
Ten Runners Reach 1000 km (620 miles) at the Recent Sri Chinmoy 10&6 Race in Sofia
Worldwide
First Sub-Two Hour Marathon
United States
3, 6 and 10 Day Race 2026 Results
New Zealand
28th Sri Chinmoy 6-12-24 Hour Track Races - AUT Millennium Stadium, Auckland
Worldwide
Swimming for Peace
3100 Mile Race
Highlights of 3100 Mile Race 2025

Бидний тухай

  • Марафоны Багийн тухай
  • ҮҮсгэн байгуулагч Шри Чинмой

манай тэмцээнүүд

  • Бүх тэмцээнийг харах

дүн мэдээ

  • Өнгөрсөн уралдаан тэмцээнүүд
  • Дэлхий даяарх дүн мэдээ
Үндсэн хуудас

Олон улсын вебсайт

  • W.Europe
    • Austria
    • Finland
    • France
    • Germany
    • Great Britain
    • Iceland
    • Ireland
    • Italy
    • Netherlands
    • Norway
    • Portugal
    • Switzerland
  • Central & E. Europe
    • Belarus
    • Bulgaria
    • Croatia
    • Czech Republic
    • Hungary
    • Latvia
    • Macedonia
    • Moldova
    • Russia
    • Serbia
    • Slovenia
    • Slovakia
    • Ukraine
  • N. & S. America
    • Brazil
    • Canada
    • Guatemala
    • United States
  • Asia
    • Japan
    • Mongolia
  • Oceania
    • Australia
    • New Zealand

Бусад сайтууд

  • Шри Чинмойн Дугуйн Баг
  • ШЧМБ Усанд сэлэлт
  • ШЧМБ Авиралт
  • 3100 милийн гүйлт

Их уншигдсан хуудаснууд

  • 3100 Mile Race
  • Recent media coverage
  • History 1977-Present
  • Our members
  • Cookie settings
  • Нэвтрэх

Contact Information

Шри Чинмойн Марафоны Баг
Creative Commons License

Except where explicitly stated otherwise, the contents of this site are licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 3.0 Unported License дэлгэрэнгүй унших »

SriChinmoyRaces.org is a Vasudeva Server project.