Шри Чинмойн марафоны багаас зохион явуулдаг  Өөрийгөө-Ялах 75км  гүйлтийн 11 дэх  тэмцээн 5 дугаар сарын 9-ний өдөр Туул голын явган, дугуйн 1.25 км зам дээр амжилттай болж өнгөрлөө.   Тэмцээнд 6 өдрийн 2 удаагийн дэлхийн аварга, Шри Чинмойн Өөрийгөө-Ялах 10  өдрийн гүйлтийн олон удаагийн ялагч, 3100милийг 48 өдөр гүйж дуусгасан Бямбаагийн Буджаргалыг урилгаар оролцуулав. Тэмцээнийг ОУХМ Төрболд тэргүүлж,  10цагийн хугацаанд нийт 7 тамирчин 75 км-ийн зайгаа гүйцээлээ. Мөн 6 ба 10 өдрийн гүйлтийн сайн туршлагатай ОУХМ Гандолгор болон Шри Чинмойн Марафоны багийн тамирчин Баянмөнх нар амжилттай оролцов.Цаг агаар тогтуун, сэрүүвтэр гүйгчдэд тохиромжтой байв.  Хамгийн ахмад нь  Шри Чинмойн марафоны багийн тамирчин, Шри Чинмойн 6 өдрийн гүйгч, СДМ 77настай эмэгтэй Л. Сумъяа байлаа. 

дэлгэрэнгүй:

"Өөрийгөө Ялах" 75 км-ийн гүйлт

тэмцээний хуудсыг харах »