Тэмцээний дүн (PDF Татах)
Шри Чинмойн Марафоны Багаас Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газартай хамтран “ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” 12 ба 24 цагийн гүйлтийн 6-р тэмцээнийг 9 сарын 11-12 нд буюу амралтын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион явууллаа.
Тэмцээнд 10 байгууллагын 31 тамирчин 18-49 болон 50-аас дээш насны ангилалд тэсвэр тэвчээр, хатуужил, дотоод нөөц боломжоо дайчлан амжилттай оролцлоо. Тэмцээний хамгийн ахмад оролцогч 66 настай байсан бол хамгийн залуу нь 18 настай байв.