"Өөрийгөө Ялах" 6, 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн

Улаанбаатар

24 цагийн турш гүйж Өөрийгөө хэтийдэн давах тэмцээн

About the event

ШРИ ЧИНМОЙН НЭРЭМЖИТ 6*12*24 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго

Хүн амын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэн сурталчлах, эрүүл мэндийг дэмжих, холын зайн гүйлтийг олон улсын түвшинд нийцүүлэн хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулна.

Хамрах хүрээ: Марафон гүйлтээр хичээллэдэг тамирчид, гүйлт сонирхогчид.

Тэмцээнийг зохион байгуулагч: Шри Чинмойн Марафоны баг

Хамтран зохион байгуулагч: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн

Хоёр. Тэмцээнийг зохион байгуулах журам

Хамрах хүрээ: Марафон гүйлтээр хичээллэдэг тамирчид, гүйлт сонирхогчид

Зохиогдох газар: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн

Хугацаа: 2024.06.29-30 -ны өдрүүдэд

Гараа: 24 цагийн гүйлт: 06 сарын 29-ны 10.00 цагт

6 цагйин гүйлт: 06 сарын 29-ны 11.00 цагт

12 цагийн гүйлт: 06 сарын 29-ны 22.00 цагт тус тус эхэлнэ.

Тэмцээний нээлт: 06 сарын 29-ны 09.30 цагт Насны ангилал: 20-34 нас 6*12*24 цагийн гүйлт эр, эм 35-49 нас 6*12*24 цагийн гүйлт эр, эм 50 дээш нас 6*12*24 цагийн гүйлт эр, эм

Бүртгэл: /Бүртгүүлэх болон дугаар авахдаа иргэний үнэмлэхтэй ирэх, тэмцээний өдөр бүртгэл хийхгүй болохыг анхаарна уу/

Цахим бүртгэл: (2024.05.31 – 06.27)-ны өдрүүдэд https://forms.gle/iAedZCQRMiq4z8LQ8 -холбоосоор орж бүртгүүлнэ үү) 

Биеэр ирж бүртгүүлэх: 06 сарын 24-27 -ны өдөр /14-18/ цагийн хооронд Засгийн Газрын Ордны зүүн хойно, Төрийн банкны хойд талд “Vegetarian Café” кафед

Дугаар олголт: Цахимаар бүртгүүлсэн тамирчид дугаар авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.  06 сарын 24-27 өдөр Засгийн Газрын Ордны зүүн хойно, Төрийн банкны хойд талд “Vegetarian Café” кафед

Тэмцээний хураамж: Тэмцээний хураамжийг Хаан банк 5029066724-П.Батзаяа /96310827/, дансанд шилжүүлэх ба гүйлгээний утганд Нэр, утасны дугаараа бичнэ. (Тэмцээний хураамж нь тэмцээний явцад гүйгчдэд олгох хоол хүнс мөн тэмцээн зохион байгуулахад шаардагдах бусад зардалд зориулагдана)

6 цагийн гүйлт 50,000₮

12 цагийн гүйлт 70,000₮

24 цагийн гүйлт  90,000₮

Гурав. Дүгнэх журам

Насны ангиллаар зайгаа амжилттай туулсан эрэгтэй, эмэгтэй тус бүрд хугацаагаар нь эхний 3 байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулах ба барианд орсон гүйгч бүрт дурсгалын медаль, гэрчилгээ олгоно.

Дөрөв. Тэмцээн зохион байгуулагчдын хүлээх үүрэг

1. Гүйлтийн замыг харагдац сайтай, гүйхэд тохиромжтой саадгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

2. Гүйгчдэд тэмцээний явцад халуун хоол хүнсээр үйлчилнэ. Үүнд: 6 цаг тутамд халуун хоол, цайг тохиромжтой байдлаар ширээн дээр бэлэн байлгана.

3. Тэмцээний үед анхан шатны тусламж үзүүлэх амрах цэгийг байгуулна. Үүнд: эмч шүүгч гүйгчдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, массажны болон булчин суллах тосоор үйлчилнэ.

4. Эмч шүүгч онцгой аюултай нөхцөл тохиолдвол гүйгчийг замаас гаргаж, тэмцээнийг үргэлжлүүлэхгүй байх удирдамж өгөх, зогсоох эрхтэй.

Тав. Гүйгчдийн хүлээх үүрэг

1. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр урьдчилсан бүртгэлд бүртгүүлж хураамжаа төлсөн, энгэрийн дугаар авсан байна.

2. Тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө ирж биеийн байдлаа эмчид үзүүлэх ба харъяа өрхийн эмнэлэгээс эрүүл мэндийн тодорхойлолт авчирсан байна.

3. Гүйгчид гүйлтийн явцад өөрийн эрүүл мэндийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд эрүүл мэндийн хүндрэл тохиолдоход эмчид даруй мэдэгдэх ёстой.

4. Гүйгчид нь гүйлтийн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гүйлтийн замыг орхиж явахгүй байх, хэрэв замаас гарах тохиолдолд шүүгчид мэдэгдэж тэмдэглүүлэх.

5. Амралтын тогтоосон цэгт амрах, зогсолтын цагаа шүүгчид хэлж тэмдэглүүлэх үүрэгтэй.

6. Зам товчлох, шүүгчдийг будилуулахгүй байх, тэмцээнд шударгаар оролцоно.

7. Энгэрийн дугаараа урд талдаа, шүүгч нарт харагдахуйц байхаар зүүнэ.

Зургаа. Нэмэлт мэдээлэл

1. Гүйгч нар амрах цэгт үлдээх хэрэглээний эд зүйлс, цүнхээ өөрөө хариуцах ба нэрээ бичиж үлдээнэ. Тэмцээн явагдаж байгаа газар амрах майхан барих тохиолдолд тэмцээний өмнө зохион байгуулагчид мэдэгдэж тогтсон газар байрлуулна.

2. Гүйгч бүр өөрийн аяга халбага, усны саваа авчирах ба нэрээ бичиж наасан байна. Нэмэлт тэжээл, витамин, хоол хүнс, уух зүйлээ өөрсдөө бэлдэж болно.

3. Гүйгчдийн бэлтгэл хангах зүйлс: пүүз, малгай, бээлий, борооны цув, ээлжийн оймс, өмд цамц, матрас, мишок, майхан, хувийн туслах, хэрэглэдэг эм, тос, алчуур, гар чийдэн /толгойн/, аяга халбага усны сав 300-500мл/нэрээ бичсэн/ гэх мэт.

Уралдаан тэмцээн

6 цагийн гүйлт

    • 11:00
    • 50.000 ₮

12 цагийн гүйлт

    • 22:00
    • 70.000 ₮

24 цагийн гүйлт

    • 10:00
    • 90.000₮

Холбоо барих

П.Батзаяа

Насны ангилал

  • 20-34 нас эрэгтэй, эмэгтэй
  • 35-49 нас эрэгтэй, эмэгтэй
  • 50 аас дээш нас эрэгтэй, эмэгтэй