Тэмцээний дүн (PDF Татах)
9 сарын 14-ний өглөөний 10:00 цагт гараагаа эхэлсэн “Өөрийгөө Ялах” 24 цагийн гүйлт оройны 22 цагт эхэлсэн 12 цагийн гүйлтийн тэмцээн өнөө өглөө 10 цагт зэрэг барианд орж амжилттай өндөрлөлөө.
Эрдэнэт хотын Хангарьд клубын тамирчин Спортын мастер Б.Буджаргал 24 цагийн 21-49 насны эрэгтэй ангилалд 179,49 км гүйж, тэмцээний дээд амжилтын өмнөх эзэн Б.Хадбаатарын 2009 онд гүйсэн 168 км зайг шинэчлэн тогтоож уг тэмцээний шинэ, дээд амжилтын эзэн болж гүйлт сонирхогчидыгоо баясган тэмцээнийг улам сонирхолтой болгожээ.