Монгол улсад хэт холын марафон гүйлтийн спортыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дээшлүүлэх, гүйлт сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тэсвэр тэвчээр хатуужил дотоод нөөц бололцоог нь нээх зорилготой “Өөрийгөө ялах” 12-24 цагийн гүйлтийн залуучууд, ахмадын УАШТ-ийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн 20-34, 35-49, 50 -аас дээш 3 насны ангилалаар явагдаж 12ба 24 цагт хамгийн хол зайг туулсан ялагчидыг тодруулав.
Энэ удаагийн тэмцээнд 22 байгууллагын /Алдар спорт хороо, ОБЕГ аврагч спорт хороо, Хөвсгөл, Орхон, Увс, Говь-Алтай, Дархан-Уул, Булган, Өмнөговь аймаг, БГД, ХУД, БЗД, Цагдаагийн архив, УБТЗ Замын 2-р анги, Үсрэлт XXI зуун клуб, Од клуб, ШЧМБ, Отгонтэнгэр сургууль, Шандас Дожо клуб/ 87 тамирчид оролцож тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорив.
Тус тэмцээний хамгийн ахмад 71 настай Ч.Болдбаатар гуай 24 цагт 115 км гүйж залуу үеийнхэндээ үлгэр дууриал боллоо.
Тэмцээний турш орсон хүйтэн усархаг бороог үл ажран өөрийгөө ялах гэсэн эрмэлзэлээ улам хурцалж, тэсвэр тэвчээрийн дээдийг харуулан тэмцээнээ дуусгаж ялагч болж чадсан бүх тамирчиддаа баяр хүргэе.